Амны хаалт зүүх нь вирусээс хамгаалахгүй, харин ч халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлнэ
АНУ-д Covid-19 буюу шинэ төрлийн коронавирусийн халдвараар хоёр хүн нас бараад буй. Мөн олон
улсын хэд хэдэн шинжээчид эл вирусийн халдвар АНУ-д тахлын хэмжээнд тархах өндөр эрсдэлтэй гэсэн үнэлгээг хийсэн нь Америкчуудыг айдаст автуулаад байгаа гэхэд хилсдэхгүй.
Ийм ч учраас шинэ коронавирусийг судлах, үүнээс урьдилан сэргийлэх арга хэмжээг боловсруулах бие даасан хэд хэдэн эрдэмтдийн баг ажиллаж эхлээд буй юм.
Тэгвэл Айовагийн их сургуулийн профессор Эли Пэрэнчевич, амны хаалт хэрэглэх нь вирусийн халдвараас хамгаалахгүй, харин ч тусах магадлалыг нэмэгдүүлдэг гэсэн анхааруулгыг олон нийтийн сүлжээгээр дамжуулан хийсэн байна.
Тэрбээр, “Эрүүл хүнд амны хаалт зүүх ямар ч шаардлага байдаггүй. Ямар нэг вирусийн халдвар аваагүй эрүүл хүн амны хаалт зүүснээр халдвараас хамгаална гэсэн нэг ч нотолгоо үгүй. Харин халдвар авсан хүмүүс амны хаалт зүүснээр бусдад тараахгүй байх магадлалтай. Нөгөөтээгүүр амны хаалтыг буруу зүүснээр өөрөө өөртөө халдвар дуудах эрсдлийг бий болгодог” хэмээн ярьжээ.
Аливаа вирусийн халдвар нь агаар дуслын замаар дамждаг. Энэ нь шүлс, нус, цэр, цус зэрэг эдийн шингэний дуслаар халдварлана гэсэн үг аж. Харин амьсгалах агаар дотор өвчний вирус хөвж явдаг гэсэн үг биш.
Тиймээс амны хаалт нь вирус тээх магадлалтай агаараар амьсгалахаас бус үсэрч ирэх магадлалтай шүлс тэргүүтэн эдийн шингэний дуслаас хамгаалдаг гэсэн үг. Энэ дусал амны хаалтыг нэвтэрч болно, түүнчлэн нүд, чих, шарх сорви тэргүүтэн хэсгүүдэд хүрвэл ялгаагүй халдвар авах болно.
Иймд Др. Пэрэнчевич зөвхөн өөрөө өвчилсөн хүмүүсийг бусдыг хамгаалахын тулд амны хаалт хэрэглэхийг зөвлөжээ. Ингэснээр өөрийнхөө шүлсийгг үсэргэхгүй байх нөхцөл үүсэж байгаа юм.
Эх сурвалж: eguur.mn
No comments: